Сурагчдын үдийн цайнаас гэдэсний халдвар үүсгэгч илэрчээ

736
coco-desert-company
Сурагчдын үдийн цайнаас гэдэсний халдвар үүсгэгч илэрчээ

Нийслэлийн 84 дүгээр сургуульд үдийн цай хөтөлбөр хэрэгжүүлэгч аж ахуйн нэгж “Коко десерт” ХХК-ний үйл ажиллагааг НМХГ-аас шалгахад хүнсний зориулалтын бус саваар тараг тээвэрлэж, түгээж байсан зөрчил илэрсэн.

Зөөвөрлөж ашиглаж байсан сав, таргийг лабораторийн шинжилгээнд хамруулахад гэдэсний халдвар үүсгэгч энтеробактер /enterobacter spp/ илэрчээ. Тус сургуулийг үдийн цайгаар хангагч байгууллагын үдийн цайгаар хангах үйл ажиллагааг түр зогсоогоод байгаа юм.

Мөн Баянзүрх дүүргийн нэгдүгээр хороонд байрлах “Билгүүн номч” сургуулийн хичээлийн шинэ жилийн бэлтгэл, элсэлтийн үйл ажиллагаанд урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг хийхэд тус сургууль нь зориулалтын байргүй, рестораны хоёрдугаар давхар, дээврийн хэсэгт түрээсээр үйл ажиллагаа явуулж байв.

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас мэдээллээ.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу