ОБЕГ-ын алба хаагчид цонхоор унах гэж байсан 6 настай хүүг аварсан байна.
Тодруулбал, Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороонд бага насны хүүхэд цонхоор унах гэж байна гэсэн дуудлагыг өнөө өглөө буюу хоёрдугаар сарын 28-ны өдрийн үүрээр 04:25 цагт хүлээн авч
Нийслэлийн Аврах ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай баг 04:44 цагт очиж, гэртээ цоожлогдоод үлдсэн 6 настай эрэгтэй Э хүүг гэр рүү нь тагтаар дамжин орж аюулгүй болгон Цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгчээ.