СЭРЭМЖИЛ: “Гахайн утсан мах”-ыг устгалд орууллаа

1647
gahain-mah
"Гахайн утсан мах"-ыг усгалд орууллаа

Монгол Улсын долоон аймагт гахайн мялзан өвчин гарсантай холбогдуулан гахайн мах, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний гарал үүсэл, баталгаажуулалт, чанар аюулгүй байдалд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийсэн байна.

“Баян-Цамбагарав” худалдааны төвөөс “Шинэ топ хүнс” ХХК-д үйлдвэрлэсэн хадгалах хугацаа нь 2019 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр дууссан гахайн утсан махыг хураан авч устгалд орууллаа.

Сар шинийн баяр хаяанд ирсэн энэ цаг үед, гахайн мах болон гахайн махан боловсруулсан бүтээгдэхүүн хэрэглэхээс татгалзаарай.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу