С.Зоригийн хэргийн шүүх хурал өндөрлөж шүүгдэгчдийг гэм буруутайд тооцов

793

Төр нийгмийн зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэргийн шүүх хурал 4 хоног үргэлжилсний эцэст шийдвэрээ гаргажээ. Хуралдааныг Ерөнхий шүүгч М.Алдар даргалж, шүүгчээр Б.Мөнх-Эрдэнэ, С.Оюунчимэг нар оролцсон. Харин өмгөөлөгчөөр Л.Мөнхтөр, С.Оюунцэцэг, Д.Дашдорж, Л.Энхсайхан, улсын яллагчаар Б.Батжаргал, Ж.Сандагсүрэн нар оролцсон юм. Шүүгдэгчээр Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91.2.1, 91.2.4, 91.2.6, 91.2.10, 91.2.11, 91.2.12, 91.2.13, 91.2.16 гэсэн зүйл заалтаар шүүсэн.  Шүүгдэгчдийг гэм буруутайд тооцон Ц.Амгаланбаатарт 25 жил, Т.Чимгээд 24 жил, Б.Содномдаржаад 24 жил оноолоо.

Хаалттай хуралдсан уг хуралд гэрчээр арав гаруй хүн гэрчээр оролцож мэдүүлэг өгчээ. Гэрч хохирогчийг хамгаалах хуулийн дагуу гэрчүүдийн талаар ямар нэгэн мэдээлэл өгөх боломжгүй ажээ.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу