more

Social Media

Тайгер Вүүдс 14 жилийн дараа дахин түрүүллээ

Гольфын ертөнцийн оргил болсон дөрвөн тэмцээний нэг Masters-т Тайгер Вүүдс 14 жилийн дараагаар дахин түрүүллээ. Тэрбээр өмнө нь 2005 онд энэ тэмцээнд түрүүлж байсан юм. Гэвч хувийн амьдралын асуудлууд, гэмтэл бэртлүүд түүнийг олон жилийн турш зовоож, сэтгэцийн эмнэлэгт хүртэл хэвтэж, дахин гольфын ногоон талбайдаа гарч чадах эсэхэд нь эргэлзэгчид олон болсон. Сүүлийн хэдэн жилийн хугацаанд …

tiger06-696x414

Гольфын ертөнцийн оргил болсон дөрвөн тэмцээний нэг Masters-т Тайгер Вүүдс 14 жилийн дараагаар дахин түрүүллээ. Тэрбээр өмнө нь 2005 онд энэ тэмцээнд түрүүлж байсан юм.

Гэвч хувийн амьдралын асуудлууд, гэмтэл бэртлүүд түүнийг олон жилийн турш зовоож, сэтгэцийн эмнэлэгт хүртэл хэвтэж, дахин гольфын ногоон талбайдаа гарч чадах эсэхэд нь эргэлзэгчид олон болсон.

Сүүлийн хэдэн жилийн хугацаанд Вүүдс хувийн амьдралын асуудлуудаасаа шалтгаалан тэмцээн уралдаанд оролцох нь эрс цөөрсөн. 2017 онд нуруундаа хагалгаа хийлгэж, бүтэн улирал өнжиж, дэлхийд чансаа нь 1199-д хүртэл унасан.

Гэвч 43 настай эр энэ бүхнийг давж, авьяас сэтгэл зоригийн хүчээр дахин амжилтын замдаа орж, ахиулсаар Masters-т түрүүлж, чансаагаар одоо 12-д бичигдэж байна.

Б.Хонгорсайхан

Б.Хонгорсайхан

What to read next...

Comments

Leave a Reply

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн