“ТРАСТ ТРЕЙД” ХХК-ийн үйл ажиллагаанд шалгалт хийлээ

874
тmergejliin-hyanalt-trast
"ТРАСТ ТРЕЙД" ХХК-ийн үйл ажиллагаанд шалгалт хийлээ

Нийслэлийн Баянзүрх дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсээс Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын даргын 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 01/66 дугаартай Мал эмнэлэг, ариун цэвэр эрүүл ахуйн шаардлага хангахгүй орчинд мал төхөөрөх,

мал, амьтан, далайн гаралтай хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдал алдагдах, хөргөлтийн зоорь, агуулахын даралтат сав, шугам хоолойн аюулгүй ажиллагаанд шалгалт хийх тухай удирдамжийн хүрээнд “Траст трейд” ХХК-ийн үйл ажиллагаанд урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг хийлээ.

~”ТРАСТ ТРЕЙД” ХХК-ийн үйл ажиллагаанд шалгалт хийлээ~

Шалгалтаар тус компанийн мах, махан бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэр нь мал эмнэлэг, ариун цэвэр, эрүүл ахуй, хорио цээрийн шаардлагад нийцсэн,ариутгал, халдваргүйтгэлийн тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон, ажиллагсдыг хөдөлмөр хамгааллын хувцас хэрэглэлээр бүрэн хангасан, эрүүл аюулгүй орчинд чанар, стандартын шаардлага ханган ажиллаж байна.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу