Тусгай сургуулийн удирдлагуудад ганцаарчилсан сургалт зохион байгуулах талаар чиглэл өглөө

495
gantsaarchilsan-surgalt
Тусгай сургуулийн удирдлагуудад ганцаарчилсан сургалт зохион байгуулах талаар чиглэл өглөө

Боловсрол, шинжлэх ухааны яамны Тусгай хэрэгцээт боловсролын хэлтэс Боловсролын хүрээлэн, Багшийн мэргэжил дээшлүүлэх институттэй хамтран 25, 29, 55, 63, 70, 116 дугаар тусгай сургуулийн удирдлагуудтай уулзалт зохион байгуулж, 2020-2021 оны хичээлийн жил эхлэх гэж байгаатай холбогдуулан зөвлөмж, чиглэл өглөө.

Уулзалтаар Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2020 оны 08 дугаар сарын 06- ны өдрийн “Цэцэрлэг, сургуулийн хичээл эхлүүлэх бэлтгэл хангах, зохицуулалт хийх зарим арга хэмжээний тухай” А/17 тоот тушаалын хэрэгжилтийг ханган,

~Тусгай сургуулийн удирдлагуудад ганцаарчилсан сургалт зохион байгуулах талаар чиглэл өглөө~

сургалтын үйл ажиллагааг зохион байгуулахдаа тусгай хэрэгцээт боловсрол шаардлагатай хүүхдийн хөгжих, сурах, эрүүл аюулгүй амьдрах эрсдэлээс хамгаалах нөхцөлийг дэмжсэн арга хэмжээг авч ажиллахыг зөвлөлөө.

Хүүхэд нэг бүрийн бодит байдлын судалгаа, хэрэгцээнд үндэслэн ганцаарчлан ажиллах шаардлагатай хүүхдийг эцэг эх, асран хамгаалагчтай зөвшилцсөний үндсэн дээр хуваарь гарган ганцаарчилсан сургалтын төлөвлөгөөний дагуу үр дүнтэй ажиллах талаар чиглэл өгч харилцан санал солилцлоо.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу