Японы мэргэжлийн сумогийн 69 дэх их аварга Хакухо М.Даваажаргал Монгол Улсын иргэншлээс татгалзах хүсэлтээ өнгөрсөн долоо хоногт Ерөнхийлөгчид хүргүүлжээ.
Хөдөлмөрийн баатар, дархан аварга Ж.Мөнхбатын бага хүү тэрбээр мэргэжлийн сумогийн дээд зиндаанд 41 удаа түрүүлж, хамгийн олон даваа авсан бөхөөр шалгараад байгаа билээ.
Япончууд өөрсдийн шинэ он тооллоо эхлүүлэх гэж байгаа зарлаад байгаа билээ. Өнгөрч буй Хэйсей эзэн хааных нь он жилүүдэд үндэсний спортод нь Монгол хүчтэнүүд ноёрхож байгаа. Япон аваргаар эзгүйрээд байсан сумо бөхөд олон жилийн дараа Кисеносато аварга болсон хэдий ч амжилт үзүүлж чадахгүй байсаар зодог тайлсан.
Япон хүн дахин аварга цол хүртэх нь ойрын хэдэн жил үгүй байж магадгүй байгаа юм. Харин шинээр аварга болох магадлалтай бөхчүүдэд ч монгол бөхчүүд дээгүүр бичигдэж байгаа юм.