Хөвсгөл болон говийн нутгаар бороо орж эхэллээ

1326
boroo
Хөвсгөл болон говийн нутгаар бороо орж эхэллээ

Өнгөрсөн шөнө (2019.03.31) Хөвсгөл аймгийн Тариалан сум болон Алтайн өвөр говь, говийн аймгуудын нутагт бороо оржээ.

Сүүлийн өдрүүдэд ихэнх нутгаар агаарын температур нэмэх градуст шилжиж байгаа учраас ойрын үед орон нутгуудаар бороо орох магадлалтай гэж Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээлжээ.

Ойрын өдрүүдэд цаг агаар тогтуун байх бөгөөд энэ сарын 5-нд зарим нутгаар ялимгүй хур тунадас орж салхи 12-14 метр хүрч ширүүсэх төлөвтэй байна.

Нийт нутгаар өдөртөө 5-10 градус дулаан, шөнөдөө 5-10 градус хүйтэн хонож, гол мөрний ус хайлж байгаа тул иргэдийг баталгаат зам гүүрээр зорчих, хуурайшилт их байгаа учраас болзошгүй гал түймэр, ой хээрийн түймрээс сэргийлэхийг анхаарууллаа.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу