Хөлбөмбөгийн үндэсний шигшээ энэ сарын 10-нд Тажикстаны багтай тоглоно

holbombog-shigshee-bag
Хөлбөмбөгийн үндэсний шигшээ энэ сарын 10-нд Тажикстаны багтай тоглоно

Монголын хөлбөмбөгийн шигшээ ДАШТ-ний урьдчилсан шатны “F” хэсгийн эхний тоглолтоо Мьянмарын шигшээ багтай хийсэн. Ийн тус тоглолтод 1:0-ээр хожиж ДАШТ, Азийн АШТ-ий урьдчилсан шатны анхны хожлоо байгуулсан талаар бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл Монголын хөлбөмбөгийн үндэсний шиглээ баг хоёр дахь тоглолтоо энэ сарын 10-нд 17:00 цагт Тажикстаны багтай МХБХ-ны цэнгэлдэх хүрээлэнд тоглоно.

Сонирхуулахад, 2022 оны ДАШТ, 2023 оны ААШТ-ий урьдчилсан шатны “F” хэсэгт багтсан Монголын шигшээ баг хуваарь ёсоор 2019 онд талбайдаа Мьянмар, Тажикстан, Киргизийн шигшээ багийн эсрэг буюу нийтдээ гурван тоглолт хийнэ.