Хөтлөгч Э.Уянга “ӨНӨР БҮЛ”-тэй болжээ

3029
hotlogch-Uyanga
Хөтлөгч Э.Уянга "ӨНӨР БҮЛ"-тэй болжээ

Монгол телевизийн бүтээл “Хэцүү анги” олон ангит киноны сурлага сайтай охиноос эхлээд “Миний муу аав”, “Амьдрал чиний төлөө” хэмээх кинонуудаас хэрсүү хэр нь даруухан охины дүрийг бүтээж үзэгчдийн танил болсон “UBS” телевизийн хөтлөгч Э.Уянга хоёр дахь үрээ өлгийдөн авчээ.

hotlogch-uyanga
“UBS” телевизийн хөтлөгч Э.Уянга хоёр дахь үрээ өлгийдөн авчээ

Хүүтэй бол аз, охинтой бол жаргал хэмээдгийн адилаар нэгэн цагт хүүхэдтэй болохыг тийм ч их яарахгүй хэмээн ярьж байсан шавилхан сэтгүүлч бүсгүй Э.Уянга өөрийн аз жаргалыг бүтээсэн бололтой.

Түүний хувьд “UBS” телевизийн бэр болох нь хэмээгдэж хөтлөгч Ц.Чойжилсүрэнтэй нэр холбогдож байсан ч насны ханиараа З.Эрдэм гэх залууг сонгож, охинтой болсон даруйдаа өнгөрсөн жилийн намар хуримаа хийсэн билээ. Залуу хосуудад аз жаргал ерөөе.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу