Х.Намууны “Wolarsen” брэнд хойш хөршид цэцэглэнэ

1245
Wolarsen
"Wolarsen" брэндийн шинэ салбар Улаан-Үд хотод нээгдэнэ

МУГЖ Д.Хүрэлхүүгийн том охин Х.Намуунийг үзэгчид хэд хэдэн дэлгэцийн уран бүтээлээр нь танидаг болсон.

Эдийн засагч мэргэжилтэй ч “Тагнуулч аав”, “Шуугиан таригч”, “Галзуу зугаалга” зэрэг кинонуудад дүр бүтээн аавынхаа авьяас чадвар, уран бүтээлч сэтгэлгээг өвлөсөн гэдгээ ч харуулаад амжсан.

Тэрээр гурван жилийн өмнөөс өөрийн хүсэл сонирхлоор гоо сайхны “Wolarsen” брэндийг үүсгэн байгуулсан.

Wolarsen
“Wolarsen” брэнд

Тэгвэл Х.Намуун маань хувийн бизнесээ өргөжүүлж ОХУ-ын зах зээлд өрсөлдөхөөр болжээ.

Энэ талаар жүжигчин бүсгүй өөрийн инстаграм хуудсаар мэдээлсэн бөгөөд Улаан-Үд хотод дэлгүүрийнхээ шинэ салбараа нээж байгаа гэнэ.

Аавтайгаа усны дусал шиг адилхан авьяаслаг хөдөлмөрч бүсгүй минь гялалзаад байгаарай.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу