Цэнхэр үст Цэрэнгийн хэрхэн зөв “ШОУ”-дах зөвлөмжөөс…

1982
tsenher-ust-tseren
Цэнхэр үст Цэрэн

Цахим ертөнцөд өөрийн үзэл санааг хэнээс ч юунаас ч хараат бусаар илэрхийлдэг эмэгтэй бол Цэрэн. Тэрээр саяхан баасан гарагт хэрхэн зөв шоудах талаар, өөрийн туршлагаас хуваалцсан байна.

Цэрэн:

“Ѳнѳѳдѳр Баасан гараг… Ѳѳрийн ;P туршлагаас хуваалцан хэрхэн шоудах талаар зѳвѳлгѳѳ ѳгье… хүн хэлэхээс наашгүй гэж… шоучдаа хайрласандаа л хэлж байна.

Шоуддаггүй улс, ялангуяа миний болоод маниас дээш үеийнхэн уншилгүй алгасан нь дээр байх аа.

Улаанбаатарынхан мѳнгѳгүй л гэнэ…гэтэл яг Баасан гарагт ямарч цэнгээний газар битүү байдгыг би ѳѳрийн туршлагаас мэднэ л дээ… Улаанбаатарт үдшийн цэнгээний олон газар байх ба таны нас, хѳгжмийн таашаал, санхүү, сонирхол, хүрээлэл зэргээс хамаарч бүгд ѳѳр байдаг. Нийтлэг хэлчихмээр зүйл байна.

1. Шоудаж стрэссээ сэгсрэх гэж ирсэн бол оршуулгад ирсэн аятай битгий гуниг царайл… ѳѳрийнхѳѳрѳѳ байгаа хүмүүсийг бүү дорд үз… эвий чам шиг л бас цэнгэх гээл ирж.

2. Заавал нэг, хоёр шил архины ард гарч байж хѳгждѳгѳѳ больчих… их ууснаар цэнгэх биш тасрах магадлал их…ѳѳрийгѳѳ хѳгжѳѳж цэнгэж сур… хайран цаг мѳнгѳ… спирт ууж байгаа бол ус давхар ууж бай.

3.Намайг хүн харж байна гэсэн илүү дутуу бодлоосоо сал… Ѳѳрѳѳ ирсэн зорилгоо ойлго… сэгсийтлээ үсэрч цэнгэ. Харвал хараг.

4. Цэрэн мэт ганц нэг содон галзуу сэгсэлзэж байхад ил далд бичлэг нтр хийхээ больчих…ер нь шоудаж буй үед хэн нэгний бичлэг хийх их муухай… юм үзээгүй, хүний мууд дуртай харагддаг юм.

5. Бусдыг архи дарсаар шахдагаа больцгоо… шоудах зорилго уух биш бүжиж цэнгэх. Үгүй гэж үү?…

6. Нэгэнт шоудахаар ирсэн бол ариун цэврээ сахицгаа… үнэр танар их хэцүү ш дээ… бүлтийтлээ будахаасаа ѳмнѳ ус мусанд сайн орцгоо… та гэртээ биш олны дунд орно гэдгээ сана.

7. Ямар ч шоунд ирсэн хувцасаа зохицуул. Том том түрийтэй гутал ѳмсчихѳѳд турьхан хүүхний хѳлийг няц гишгэх зохимжгүй.

8. Би бүжиглэж чаддаггүй гээд оройжин бусдыг хардгаа боль, ѳѳрийнхѳѳрѳѳ л бүжиглэ.. Эс бѳгѳѳс гэртээ цэнгээнт нэвтрүүлэг үзээд суу.

9. Шоун дээр улс тѳр ярихаа больцгоо. Хэрэлдэж зодолдохын нэмэр.

За тэгээд нэммээр байвал нэмээд явчхаарай шоучдаа. Шоудах муу гэж хэн хэлсэн юм ажлаа хийлээ, ар гэрээ зохицууллаа, стрэссээ сэгсрэх юу нь муу байна”

хэмээн бичжээ.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу