Ч.Сайханбилэг С.Баяр нар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна

992

Өнгөрсөн сарын эхээр Ерөнхий сайд асан Сайханбилэгийг Дубайн гэрээтэй холбоотойгоор харин Ерөнхий сайд Баярыг оффшор данстай холбогдуулан АТГ-аас шалгаж цагдан хорих 461-р ангид хоёр сар саатуулсан.

Гэвч өчигдөр Сайханбилэгийн биеийн байдал муудаж улсын хоёрдугаар төв эмнэлэгт яаралтай мэс засал хийлгэх шаардлагатай гэж хүргэгдсэн аж.

Мэс засал хараахан хийгдээгүй, бэлтгэл ажил хангагдаж байгааг мэдээллээ.

Сайд асан Баярын хувьд ужиг тулай өвчин хүндэрч хөл нь шагайнаасаа доош хавдсан, алхаж чадахгүй хэвтэн эмчлүүлж байгаа юм. Цаашид урт хугацаанд эмчилгээ хийлгэх шаардлагатай гэдгийг эмч хэллээ. Харин Сайханбилэгийн хувьд биеийн байдал муудаж эмнэлэгт хүргэгдсэн. Эмч нарын хэлж байгаагаар түүний өвчлөл 3-р зэрэгт хүрсэн учраас хагалгаа хийлгэх шаардлагатай гэлээ.

Ямартай ч Сайханбилэг Баяр нар эмнэлгийн байгууллагад хэвтэн эмчлүүлж байна. Дээрх хоёрын өмгөөлөгчдийн хувьд саатуулах хугацааг дахин 30 хоногоор сунгасан явдал нь хүний эрх зөрчсөн, хуулийн байгууллага өөрсдөө хуулиа зөрчиж байна гэж үзэн эсэргүүцэлтэй хандаж байгаа. Тэднийг анх 4-р сарын 30-ны өдөр 30 хоног цагдан хорих шийдвэр гаргасан. Сарын дараа дахин 30 хоногоор саатуулах шийдвэр гарч энэ хугацаа 6-р сарын 12-ны өдөр дуусах юм. Хэвтэн эмчлүүлж байгаа экс ерөнхий сайдуудыг үргэлжлүүлэн хорих эсэхийг дахин шүүх хурлаар хэлэлцэх ажээ.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу