“Эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх замаар бэлчээрийг хамгаалах нь” хэлэлцүүлэг болно

1642
erchimjsen-mal-aj-ahui
"Эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх замаар бэлчээрийг хамгаалах нь” хэлэлцүүлэг болно

“Эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх замаар бэлчээрийг хамгаалах нь” уулзалт, хэлэлцүүлэг энэ сарын 14-ний өдөр болох гэж байна. Тус уулзалт, хэлэлцүүлгийг “АДРА Монгол” олон улсын байгууллага, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам хамтран зохион байгуулж байгаа юм.

“АДРА Монгол” олон улсын байгууллагын урилгаар бэлчээрийн хамгаалал, нөхөн сэргээлтийн чиглэлээр судалгаа явуулдаг олон улсын “Севори” институтийн судлаач Рольф Преториус, Байрон Шелтон, АДРА ОУБ-ын Бангкок дахь Азийн бүсийн захирал, хонины үржлийн мэргэжилтэн Брэндон Ирвин нар манай улсад ажиллаж байгаа бөгөөд уулзалт, хэлэлцүүлгээр тодорхой сэдвээр танилцуулга хийж, илтгэл хэлэлцүүлнэ.

~”Эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх замаар бэлчээрийг хамгаалах нь” хэлэлцүүлэг болно~

Тодруулбал, Монгол Улсын бэлчээрийн өнөөгийн байдал, нөхөн сэргээх боломж, нарийн болон нарийвтар ноосны чиглэлийн Хангай, Орхон үүлдрийн хонины онцлог, Шинэ Зеландын уулархаг бүсийн Меринос үүлдрийн хонины талаар мэдээлэл хийж, холбогдох байгууллагын төлөөлөлтэй санал солилцох юм. Уулзалт, хэлэлцүүлэгт Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Хөдөө аж ахуйн их сургууль, Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэн, Цаг уур, орчны шинжилгээний газар, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, Мал үржүүлэгчдийн холбоо, Нарийн ба нарийвтар ноост хонь үржүүлэгчдийн холбоо, Мерси Кор, Ногоон алт-Малын эрүүл мэнд төсөл зэрэг төрийн болон төрийн бус байгууллага, олон улсын төсөл, хувийн хэвшил, эрдэмтдийн төлөөлөл оролцоно.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу