Эрүүл мэндийн мэргэжилтнүүд ЦССҮТ-д ажиллав

785
eruul-mendiin-mergejiltnuud
Эрүүл мэндийн мэргэжилтнүүд ЦССҮТ-д ажиллав

“Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн хэрэгжилтийн дунд хугацааны хяналт үнэлгээг Монгол Улсын Эрүүл мэндийн яам /ЭМЯ/, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/-тай хамтран хийж байгаа билээ. Энэхүү үнэлгээний ажлын хүрээнд өнөөдөр ДЭМБ, ЭМЯ, ХӨСҮТ-ийн холбогдох мэргэжилтнүүд ЦССҮТ-д ажиллаж “Цус, цусан бүтээгдэхүүний аюулгүй байдал, хадгалалт, халдвар хамгаалал, ариутгал халдваргүйжүүлэлт, хог хаягдал”, “Лабораторийн үйл ажиллагаа”, “Дархлаажуулалт, өртөлтийн дараах сэргийлэлт, донорын сургалт, сурталчилгаа” гэсэн 3 асуудлын хүрээнд үнэлгээ хийлээ.

Улмаар төвийн үйл ажиллагаанд сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийлэв. Үнэлгээний ажилд ДЭМБ-ын зөвлөх, доктор Юка Жиннай, ЭМЯ-ны мэргэжилтэн С.Энхжин, ДЭМБ-ын Монгол Улс дахь суурин төлөөлөгчийн газрын мэргэжилтэн П.Анузаяа, ХӨСҮТ-ийн мэргэжилтэн Ж.Нямсүрэн зэрэг албаны хүмүүс оролцлоо.

Эрүүл мэндийн яам

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу