ЭСТОНИ: Чөлөөт бөхийн залуучуудын ДАШТ өнөөдөр эхэлнэ

729
choloot-delhiin-awarga-2019
Чөлөөт бөхийн залуучуудын ДАШТ өнөөдөр эхэлнэ

Чөлөөт бөхийн 2019 оны залуучуудын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдрөөс энэ сарын 18-ныгдуустал Эстонийн нийслэл Таллинд болно.

Монгол Улсаас тус тэмцээнд 61 кг-ын жинд Э.Төгсжаргал, 65 кг-д Д.Тэнгис (хоёул Хасу-Мегастарс), 70 кг-д Э.Бямбадорж (Баянхонгор), 74 кг-д Б.Бат-Эрдэнэ (Орхон аймаг, Ирээдүйн одод), 86 кг-д Б.Билгүүн (Хасу-Мегастарс), 92 кг-д Э.Батмагнай (Баянхонгор), 125 кг-д С.Ган-Эрдэнэ (Хангай хүчтэн), эмэгтэйчүүдийн 50 кг-д Ч.Отгонтуяа (Алдар), 53 кг-д Н.Анударь, 55 кг-д Б.Энхцэцэг (хоёул Хилчин), 62 кг-д Ө.Пүрэвсүрэн (Баянхонгор), 68 кг-д Э.Дэлгэрмаа (Хасу-Мегастарс), 72 кг-д Ц.Хулан (Сэлэнгэ) гэсэн 14 тамирчин оролцож байгаа юм байна.

эх сурвалж: mnb.mn

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу