Язгуур урлагийн хамтлагуудын хамтарсан “Эх ундарга” тоглолт болно

903
jonon-hosogton-hamtlga
Язгуур урлагийн хамтлагуудын хамтарсан "Эх ундарга" тоглолт болно

Дэлхийд данстай язгуур урлагийн нандин өвөө залгамжлан хөгжүүлэх, эх орноо олон улсад сурталчлахад авьяас билгээ зориулж яваа уран бүтээлчдээ дэмжих,

соёлын үнэт өв язгуур урлагаар дамжуулан монгол түмний эв нэгдлийг бадраах зорилготой “Эх ундарга” тоглолт ирэх сарын 1-нд 19:00 цагт Корпорейт концертын танхимд болно.

Төрийн шагналт, гавьяат жүжигчин Д.Сосорбарамын найруулж буй дээрх тоглолтоор язгуур урлаг, соёлын өвийг тээн, Монгол орноо тив дэлхийд сурталчлан түүчээлж буй “Домог”, “Жонон”, “Хөсөгтөн” хамтлаг өөрсдийн бүтээлээ үзэгчдэд хүргэх аж.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу