Яндашгүй өргөн сэтгэмж”-ээр үнэ төлбөргүй аялаарай

Zuraach-Bulgan
Зураач Я.Булган

Монголын дүрслэх урлагийн ноён оргилуудын нэг, Төрийн шагналт, Ардын зураач Ү.Ядамсүрэн гуайн авьяас билгийг өвлөж, уран зурагт өөрийн тод мөрийг үлдээж яваа уран бүтээлч бол Я.Булган

Тэртээ 25 жилийн өмнө залуу зураач Я.Булган, С.Машбат нар ардчиллын салхитай зэрэгцэн анхдагчдын нэг болсон дүрслэх урлагийн сургууль “Анима” нээж олон залуусын авьяасыг нээн, оюун билгийг нь хөглөсөн.

Төдийгөөс өдийг хүртэл Монголын урлагийн боловсролын төлөө хүч, хөдөлмөрөө гарган зүтгэж ,сургуулиа удирдан олон шавь нараа уран бүтээлчийн замд хөтөлж яваа Зураач Я.Булган өөрийн шавь нартайгаа хамтран ээлжит уран бүтээлийн үзэсгэлэнгээ дэлгэхэд бэлэн болжээ.

Авьяас билгээ хөглөхийг хүссэн хэнд бүхэнд үнэ төлбөргүй “Яндашгүй өргөн сэтгэмж” уран бүтээлийн үзэсгэлэн өнөөдөр /2019-02-20/ 17.00 цагт нээлтээ хийх гэж байна.
Нээлтэд хүрэлцэн ирснээр уран бүтээлчидтэй биечлэн уулзаж, урлаг судлаач нараас бүтээлүүдийн тайлбарыг сонсох боломжтой юм.

Үзэсгэлэн Монголын Урчуудын эвлэлийн хорооны галерейд, энэ сарын 25-ныг хүртэл өдөр бүр 10.00-18.00 цагийн хооронд тавигдах юм.