ӨМНӨГОВЬ: 541 иргэнийг байнгын ажлын байранд хамруулав

792
omnogobi
541 иргэнийг байнгын ажлын байранд хамруулав

Иргэдийн хөдөлмөр эрхлэлт, ажлын байрын талаар таатай мэдээ гарсан байна

Орон нутгийн өрх толгойлсон эмэгтэй, зорилтот бүлгийнхэнд чиглэсэн “Өрх гэр бүлийн хөгжлийг дэмжих хөтөлбөр”, “Хөгжлийн ирээдүй-Оюунлаг залуучууд” гэх мэт хөтөлбөрүүд хэрэгжиж байгаа юм.

Ажил хайж байгаа иргэдийн мэдээллийн санг бүрдүүлж сар бүр шинэчилдэг. Өмнөговь аймаг дахь Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газарт идэвхитэй ажил хайгчаар бүртгүүлснээр 2017 онд 815 иргэн шинээр ажилд орсон бол 2018 онд 1400 гаруй иргэн шинээр ажилд зуучлагдаж ажилд орж байгаа иргэдийн тоо нэмэгдсэн байна.

Ажлын байр хөдөлмөр эрхлэлт нэмэгдсэнээр Өмнөговь аймгийн ажилгүйдлийн түвшин 2018 оны байдлаар 6 хувиар буурч 6,8 хувь болжээ.

2017 оноос Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрыг түшиглүүлэн Швейцарийн хөгжлийн агентлагийн санхүүжилтээр “Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний загвар төв”-ийг байгуулж, уул уурхай болон бусад салбарт иргэдийг ажилд зуучилж байна.

Өнгөрсөн хугацаанд залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний загвар төвөөр 15-34 насны ажил хайгч 686 иргэн үйлчлүүлж түүнээс 541 иргэн түр болон байнгын ажлын байртай болжээ.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу