Өнөөдөр болох үйл явдлын хураангуй

882
unuudur boloh uil yawdal
Өнөөдөр болох үйл явдлын хураангуй

Өнөөдөр буюу 2019 оны долдугаар сарын 9-ний өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна

ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИ
09:00 цагт: ШУА-ийн ФТХ-ийн эрдэмтэн, судлаачид өөрсдийн туршилт, судалгааны үр дүнд гаргаж авсан загварын байшингаа олон нийтэд танилцуулна. Утас: 98119897

ТУУШИН ЗОЧИД БУУДАЛ
09:00 цагт: Польш-Монголын бизнес форум болно. Утас: 99000155, 880102211

ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМ
09:30 цагт: Монгол улсын эрүүл мэндийн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан эмч, эмнэлгийн ажилчдыг төрийн дээд одон, мeдалиар шагнаж урамшуулна. Утас: 99179899, 86885060

НИЙСЛЭЛИЙН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ТӨВ
10:00 цагт: “Дээлтэй Монгол” наадам, “Улаанбаатарын үдэш” цэнгүүн, Сонгодог урлагийн гала тоглолтын талаар Соёл урлагийн газар, НМХГ, НЦГ, НОБГ-аас мэдээлэл хийнэ. Утас: 325044

МУИС-ИЙН НОМЫН САН
10:00 цагт: “Зүүн Ази – Латин Америкийн сэтгүүлчдийн дугуй ширээний уулзалт” болно. Утас: 99085897

“КОРПОРЭЙТ” КОНВЕНШН ЦЕНТР
11:00 цагт: Өвлийн усанд сэлэлтийн холбооноос хэвлэлийн хурал хийнэ. Утас: 96260414

ҮНДЭСНИЙ МЭДЭЭЛЛИЙН ТӨВ
12:00 цагт: “Үндэсний аюулгүй байдал” судалгааны төвөөс мэдээлэл хийнэ. Утас: 90092517

АШИГТ МАЛТМАЛ ГАЗРЫН ТОСНЫ ГАЗАР
12:00 цагт: Шатахууны үнийн асуудлаар хэвлэлийн хурал хийнэ. Утас: 99089666

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР
15:00 цагт: “Гал түймэртэй тэмцэх техник, тоног төхөөрөмжийг шинэчлэх төсөл”-ийн хүрээнд 3.0 сая евро буюу есөн тэрбум төгрөгийн өртөг бүхий гал унтраах зориулалттай 15 автомашин хүлээлгэн өгнө. Утас: 99007969, 86150069, 88249813

ICC TOWER
16:00 цагт: Италийн ахмад экспертүүдийн холбоо (ISES) болон МҮХАҮТ хамтран ажиллах санамж бичиг байгуулна. Утас: 99090339

ON’N OFF ПРОДАКШНЫ ХӨГЖМИЙН ОРДОН
19:00 цагт: Хөвсгөл нуураа хамгаалах олон улсын эко соёлын аян хүрээнд зохион байгуулж буй “Далай ээж” олон улсын хөгжмийн үдэш болно.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу