Өнөөдөр Босоо хөх Монгол бүлгэмээс мэдээлэл хийнэ

701
unuudur boloh uil yawdal
Өнөөдөр Босоо хөх Монгол бүлгэмээс мэдээлэл хийнэ

08:30 Сүхбаатарын талбайд Байгаль орчин, аялал жуулчлалын салбарын нээлттэй өдөрлөг болно.

09:00 IBIS зочид буудалд “Мэс заслын үеийн сэргээн засахын тусламж үйлчилгээ” сэдэвт олон улсын хурал болно.

09:30 Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан болно. Захиргааны ерөнхий хууль болон Нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудлыг хянан хэлэлцэнэ.

10:00 УДБЭТ-ын хамт олон “Монголын соёл урлагийн баяр-2019” арга хэмжээний хүрээнд зорилтот бүлгийн хүүхдүүдэд зориулан театрын соёл, уран бүтээлийн талаар сургалт хийнэ.
Монгол-Солонгосын политехник коллежийн байранд МСҮТ, политехник коллежийн суралцагчдын мэргэжлийн болон хөдөлмөр эрхлэх ур чадварыг дээшлүүлэх, ажил олгогчийн шаардлагад нийцүүлэх төсөлд хамрагдаж зуны амралтаараа тэтгэлэгтэй суралцсан хүүхдүүд сурч мэдсэнээ тайлагнана.
Багш хөгжлийн ордонд “Монгол-БНСУ-ын багш солилцооны хөтөлбөр”-т хамрагдаж, БНСУ-д гурван сар мэргэжлийнхээ дагуу ажиллаж, туршлага судалсан 12 багш тайлан уулзалт хийнэ.
“Найрамдал” олон улсын хүүхдийн төвд “Сумын татварын улсын байцаагчдын сургалт-зөвлөгөөн”-ий нээлт болно.

10:25 Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын мөрдэстэй бүсгүйчүүд Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөнө.

10:40 Соёлын төв өргөөнд Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын мөрдэстэй бүсгүйчүүдийн чуулга уулзалт болно.

11:00 Засгийн газрын XI байранд ШӨХТГ-аас хэвлэлийн хурал хийнэ.
Нийслэлийн хэвлэл мэдээллийн төвд Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас сургууль, цэцэрлэг, эмнэлгийн газарт газар эзэмших эрх олгогдсон зарим иргэн, хуулийн этгээдийн газар эзэмших эрхийн гэрчилгээ, олон улсын хүүхдийн “Найрамдал” зусланд газар олгосон хууль бус захирамжийг хүчингүй болгох, газрын зөрчил арилгах арга хэмжээний хэрэгжилтийн тухай мэдээлэл хийнэ.
“Драгон” худалдааны төвд Сонгинохайрхан дүүргийн прокурорын газар “Нээлттэй хаалганы өдөрлөг” зохион байгуулна.
Үндэсний мэдээллийн төвд АТОЗ нам, Улсаа хамгаалах ард түмний хөдөлгөөнөөс хэвлэлийн хурал хийнэ.

11:30 Босоо хөх Монгол бүлгэмээс Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.

12:00 Сонсголонгийн төмөр бетон хос гүүрийг нээх ёслолын ажиллагаа болно.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу