“Монгол алтайн барагшун” компанийн үйл ажиллагааг түр зогсоов

1242
“Монгол алтайн барагшун” компанийн үйл ажиллагааг түр зогсоов
“Монгол алтайн барагшун” компанийн үйл ажиллагааг түр зогсоов

Монгол Улсын эмийн бүртгэлд ороогүй эм үйлдвэрлэсэн гэх үндэслэлээр “Монгол алтайн барагшун” компанийн зарим бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхийг түр хугацаагаар зогсоогоод байгаа юм.

Өдгөө зургаа дахь жилдээ үйл ажиллагаа явуулж буй аж.

Товчхондоо барагшун нь түвд нэр бөгөөд Монголоор хадан хайлмал гэж нэрлэдэг байна. Олон зуун жилийн туршид бий болсон барагшун нь байгаль дээр чулуу, өвс зэрэг олон бүтээгдэхүүнтэй цуг байдаг тул энэ бүхнээс салгаж, 12 шат дамжлагаар шүүдэг юм байна.

Эхний ээлжид өвс, чулуу зэргээс салгаж, цэвэрлэх, шүүх шаардлага тулгардаг тул эхний шатны үйл ажиллагааг гараар хийдэг гэнэ. Үүний тулд усанд дэвтээж, барагшуныг уусгаж, 2-3 хонуулсны дараа шүүдэг юм байна. Шүүгээд бохирдолгүй болсны дараа бүтээгдэхүүнийг буцалгаж, хандлана. Ингэснээр цэвэр, барагшун бий болдог ажээ.

Ингээд өтгөн, цэвэр барагшуныг ариутгаж, олон дамжлагаар боловсруулсны дараа эцсийн бүтээгдэхүүн болдог ажээ.

Түүнчлэн орон нутгаас барагшуныг авчрахдаа хятад бичигтэй уутанд савласан байсныг тодруулахад “Орон нутгаас барагшун авчрахдаа таарсан уутанд нь хийсэн нь хятад бичигтэй байсан. Хятадаас барагшуун оруулж ирдэггүй” гэсэн юм.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу