“Мөсний шагайн харваа”-ны УАШТ-нд урьж байна

573
mosnii-shagai-2019
“Мөсний шагайн харваа”-ны УАШТ-ийг хоёрдугаар сарын 16-17-ны өдрүүдэд “Улаанбаатарын өвлийн наадам”-ын хүрээнд Богд Хан уулын энгэрт болох юм

Монголчууд “эрхийн чинээ биетэй, эрдэнийн дөрвөн талтай” хэмээн шагайг ардын оньсогод зүйрлэдэг төдийгүй хонь, морь, тэмээ, ямаа хэмээн нэрийдэж үр хүүхдээ малд хайртай болгон хүмүүжүүлж иржээ.

Одоо цагт Цагаан сарын үеэр шагайгаар түгээмэл нааддаг бөгөөд гадаадын жуулчдын сонирхлыг ихээр татдаг аялал жуулчлалын бүтээгдэхүүн болсон байна.

Өнө зууны түүхтэй уламжлалт шагайн харвааг сэргээх, харваачдийн залгамжийг бэлтгэх, олон нийтэд сурталчлах, өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор

“Мөсний шагайн харваа”-ны УАШТ-ийг хоёрдугаар сарын 16-17-ны өдрүүдэд “Улаанбаатарын өвлийн наадам”-ын хүрээнд Богд Хан уулын үзэсгэлэнт Хүрхрээгийн аманд зохион байгуулна.

Та бүхнийг “Улаанбаатарын өвлийн наадам”-д хүрэлцэн ирж айлчлан ирж буй “Урвуулагч” хэмээх Шороон гахай жилийн аз хийморийг мөсөн шагайн харваагаар шинжихийг урьж байна.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу