0-5 настай хүүхдээ гэртээ харж байгаа эцэг эхчүүдэд цалинтай чөлөө олгоно

841
haniad
0-5 настай хүүхдээ гэртээ харж байгаа эцэг эхчүүдэд цалинтай чөлөө олгоно

Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр /2020.01.27/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Мэдээллийн эхэнд дараах тоо баримтыг өглөө. Тодруулбал Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас өнөөдөр 10.00 цагт гаргасан мэдээллээр коронавирусийн халдвараар нийт 2796 хүн өвдөж, 80 хүн нас баржээ.

БНХАУ-д 2761 тохиолдол, бусад улсад 35 тохиолдол бүртгэгдсэн байна. Харин БНХАУ-ын Эрүүл мэндийн яамны мэдээгээр 461 хүн сэхээн амьдруулах тасагт эмчлэгдэж, 49 иргэн бүрэн эдгэрч эмнэлгээс гарчээ. Үүнээс Өвөр монголд 7, Манжуурт 2, Шилийн голд 1, Эрээнд дөрвөн сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн байна.

Монгол Улсад өнөөдрийн байдлаар коронавирусийн халдвар илрээгүй. Эмнэлгийн байгууллагууд 24 цагаар жижүүрлэн ажиллаж байгаа бөгөөд хэрэв шинэ коронавирүсийн халдварын сэжигтэй тохиолдол илэрвэл мэдэгдэнэ.

~0-5 настай хүүхдээ гэртээ харж байгаа эцэг эхчүүдэд цалинтай чөлөө олгоно~

Өнгөрсөн өдрүүдэд Засгийн газраас гаргасан шийдвэрийг мөн танилцууллаа. Үхань хотод Монгол Улсын 31 оюутнуудаа авч ирэх, сургууль, цэцэрлэг, Их, дээд сургууль, Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв /МСҮТ/-ийн үйл ажиллагааг ирэх гуравдугаар сарын 2-ны өдрийг хүртэл зогсоох шийдвэр гаргасан.

Ханиад хүрсэн халуурсан 0-5 настай хүүхдээ гэртээ харж байгаа эцэг эхчүүдэд тав хоногийн цалинтай чѳлѳѳ олгохоор болсон гэдгийг энэ хурлын үеэр дуулгалаа.

Мөн Уг хурлаар шинэ төрлийн коронавирусийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх хүрээнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээний бэлэн байдлын хангах, эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмж, хувийн хамгаалах хэрэгсэл, оношлуур, ариутгал, халдваргүйтлийн бодис худалдан авах, эмч, эмнэлгийн мэргэжилтний илүү цагийн хөлс, унаа машинд шаардагдах 9.7 тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц санаас гаргахаар болсон байна. Мөн хилийн боомтуудаар орж гарч байгаа зорчигч, автотээврийн хөдөлгөөнийг өнөөдрөөс хязгаарлахаар болсон юм.

эх сурвалж: news.mn

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу