85 настай Ц.Раднаа дахин аваргаллаа

576
Radnaa-ahmad-tamirchin
85 настай Ц.Раднаа дахин аваргаллаа

Польш Улсад болсон хөнгөн атлетикийн мастерсын ДАШТ-ээс Монгол Улс шинэ аваргатай болсон билээ.

Тус тэмцээний эрэгтэйчүүдийн 400 метрийн зайд 85 настай Ц.Раднаа түрүүлж, дэлхийн дээд амжилт шинэчилсэн. Тэгвэл тэрбээр тус тэмцээнээс дахин алтан медаль хүртжээ.

Тэмцээний уртын харайлтын төрөлд түрүүлж, эх орныхоо төрийн дууллыг дахин эгшиглүүлсэн байна.

Мөн ОУХМ Төмөрбатын Цэрэндолгор Torun 2019 мастерсийн ДАШТ-д 80-85 насны ангилалд шидэлтийн таван төрлөөр оролцож, нэг алт, дөрвөн мөнгөн медаль хүртэж, есөн удаагаа дэлхийн аварга болов.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу