more

Social Media

“Нийслэл дэх Төр, хувийн хэвшлийн түншлэл” дэд хөтөлбөр батлагдав

Нийслэлийн ИТХ-ын ээлжит хуралдаанаар “Нийслэл дэх Төр, хувийн хэвшлийн түншлэл” дэд хөтөлбөр батлах тухай, “Төр, хувийн хэвшлийн түншлэлээр төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх журам”-ын төслийг хэлэлцлээ. Төлөөлөгчдийн зүгээс Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны эрх зүйн таатай орчныг бүрдүүлэхэд чиглэсэн уг дэд хөтөлбөр, журмыг дэмжих нь зүйтэй гэж үзсэн юм. Түүнчлэн Улаанбаатар хотын хөгжлийн асуудал дээр хувийн хэвшилтэйгээ …

tor-huwiin-hewshil

Нийслэлийн ИТХ-ын ээлжит хуралдаанаар “Нийслэл дэх Төр, хувийн хэвшлийн түншлэл” дэд хөтөлбөр батлах тухай, “Төр, хувийн хэвшлийн түншлэлээр төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх журам”-ын төслийг хэлэлцлээ.

Төлөөлөгчдийн зүгээс Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны эрх зүйн таатай орчныг бүрдүүлэхэд чиглэсэн уг дэд хөтөлбөр, журмыг дэмжих нь зүйтэй гэж үзсэн юм. Түүнчлэн Улаанбаатар хотын хөгжлийн асуудал дээр хувийн хэвшилтэйгээ хамтран ажиллах, түншлэх нь зүйтэй гэдэгт санал нэгдлээ. Харин журмын төслийг дахин хянаж үзэж, зарим зүйл заалтыг нэмэх шаардлагатай хэмээн төлөөлөгчдийн олонх нь үзсэн тул “Нийслэл дэх Төр, хувийн хэвшлийн түншлэл” дэд хөтөлбөрийг баталж, “Төр, хувийн хэвшлийн түншлэлээр төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх журам”-ын төслийг Тэргүүлэгчдийн хурлаар дахин хэлэлцэж, зарим өөрчлөлтийг оруулахаар тогтов.

Tataadag

Tataadag

What to read next...

Comments

Leave a Reply

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн