more

Social Media

Нэн эртний усны шувууны яс олжээ

Монголын өмнийн говиос нэн эртний усны шувууны яс олсон тухай хойд БНХАУ-ын хэвлэлд мэдээлжээ. Оросын палеонтлогчид Өмнөговь аймгийн Наранбулаг, Цагаанхошуу сумдын заагийн голын элсэрхэг хайрга дундаас палеоцений үеийн буюу 60 сая жилийн өмнө амьдарч байсан нугасны төрлийн, хэмжээгээрээ хун шувууны дайтай усны шувууны яс олжээ. Энэ шувуу нь динозаврыг мөхсөний дараа хэсэг хугацаанд оршиж байсныг …

shuvuu

Монголын өмнийн говиос нэн эртний усны шувууны яс олсон тухай хойд БНХАУ-ын хэвлэлд мэдээлжээ.

Оросын палеонтлогчид Өмнөговь аймгийн Наранбулаг, Цагаанхошуу сумдын заагийн голын элсэрхэг хайрга дундаас палеоцений үеийн буюу 60 сая жилийн өмнө амьдарч байсан нугасны төрлийн, хэмжээгээрээ хун шувууны дайтай усны шувууны яс олжээ. Энэ шувуу нь динозаврыг мөхсөний дараа хэсэг хугацаанд оршиж байсныг эрдэмтэд судалсан.

Энэ төрлийн олдвор дэлхийд нэн ховор, ази тивдээ хоёр дахь нь хэмээн бичсэн байна. Олдворыг тухайн газрынх нь нэрээр “Наранбулагийн хун” гэж нэрлэсэн байна.

giingoo

giingoo

What to read next...

Comments

Leave a Reply

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн