Автобусны зорчих карт цэнэглэх 263 цэг ажиллаж байна

400

Өнөөдрийн /2021.02.02/ 10:00 цагийн байдлаар 98 чиглэлд 933 автобус, 8 аж ахуй нэгжийн 312 такси үйлчилгээнд гарсан байна. Нийтийн тээврийн автобусаар 06:00-10:00 цагийн хооронд 59807 зорчигч үйлчлүүлжээ.

Тусгай зөвшөөрөл бүхий байгууллагууд 933 автобус, 76  таксинд ариутгал, халдваргүйжүүлэлтийг хийсэн байна. Хөдөлгөөнт болон суурин 14 байршилд 16 байцаагч, 165 шалгагч ажиллаж байна.

Мөн нийслэлийн хэмжээнд автобусны зорчих карт цэнэглэх 263 цэг ажиллаж байгаа бөгөөд иргэд зорчих картыг 47863 удаа уншуулжээ.

НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу