Агаарын цэргийн командлагчид “ЦАХИМ”-аар хуралдав

674
agaariin-tsergiin-komandlagch
Агаарын цэргийн командлагчид "ЦАХИМ"-аар хуралдав

Энэтхэг-Номхон далайн бүс нутгийн нийт 22 улсын Агаарын цэргийн командлагч нарын дөрөв дэх удаагийн цахим хурал өчигдөр /2021-03-11 /болж өндөрлөлөө.

Цахим хуралд Монгол Улсын Агаарын цэргийн командлагчийг төлөөлөн Агаарын цэргийн штабын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч хурандаа Б.Энхзоргол, АНУ-аас Монгол Улсад суугаа цэргийн атташе дэд хурандаа Филип Х.Лью, БХЯ-ны Гадаад хамтын ажиллагааны мэргэжилтэн дэд хурандаа Б.Мөнхбаяр нар оролцлоо.

~Дэлхийн 22 улсын агаарын цэргийн командлагч нарын ЦАХИМ уулзалт боллоо~

Цахим хурлаар “Энэтхэг-Номхон далайн бүсийн орнуудын Агаарын цэргийн командлагч нарын чуулга уулзалтын ярианы агуулгыг тодорхойлох”, “Бүс нутгийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр хамтын ажиллагааг хөгжүүлэх”, 2021 оны 8-9 дүгээр сард зохион байгуулагдах “Бүс нутгийн тогтвортой байдлыг хангах хамтын ажиллагаа” сэдэвт бүсийн орнуудын Агаарын цэргийн командлагч нарын чуулга уулзалтаар зөвлөлдөх ярианы сэдвийг тодорхойлох зэрэг асуудлыг хэлэлцэж, зөвлөлдөв.

Хурлын эхэнд АНУ-ын Энэтхэг-Номхон далайн бүсийн Агаарын цэргийн командлагч генерал К.Вилсба Агаарын цэргийн командлагч нарын чуулга уулзалтын зохион байгуулалтын талаар мэдээлэл хийв.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу