Албан хаагчид иргэдтэй харилцахдаа, ёс зүйтэй байхыг анхааруулав

509
eguul
Албан хаагчид иргэдтэй харилцахдаа, ёс зүйтэй байхыг анхааруулав

Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын хүрээнд үүрэг гүйцэтгэж буй цагдаагийн болон бусад албан хаагчид иргэдтэй харилцахдаа ёс зүйтэй байж, зөвлөн туслах үйлчилгээг сайтар үзүүлж ажиллах ёстой гэлээ.

Мөн сургууль цэцэрлэгийн гадна талбай, ногоон байгууламжид бага насны хүүхдүүдийг агаар салхинд гаргаж, дархлааг дэмжих, идэвхтэй хөдөлгөөнтэй байх бололцоог бүрдүүлж, хэрэгжилтийг хангаж ажиллах үүрэг өгсөн юм.

~Албан хаагчид иргэдтэй харилцахдаа, ёс зүйтэй байхыг анхааруулав~

Түүнчлэн гудамж, талбайн ариутгал, халдваргүйтгэл, нийтийн тээврийн цэвэрлэгээ, ариутгалыг цаг тухай бүрд нь хийж, ачаалалтай байршлуудад автобусны тоог нэмэгдүүлэх, автобус хоорондын зайг 5-7 минутад зохион байгуулах, хөл хорионы өдрүүдэд дүүргийн удирдлагууд болон Захирагчийн ажлын алба хог тээвэрлэлтийг шуурхай зохион байгуулах ёстойг анхааруулав.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу