Дэлхий нийтэд тархаад буй шинэ төрлийн коронавирус /COVID-19/-ын халдварын эсрэг ард иргэдийнхээ амгалан тайван, аюулгүй байдлыг хангахын төлөө ажиллаж байгаа цагдаа, дотоодын цэргийн 358 алба хаагчыг Цагдаагийн ерөнхий газрын дарга, дотоодын цэргийн командлагчийн тушаалаар “Цагдаагийн гавъяа тэмдэг”, “Цагдаагийн ерөнхий газрын хүндэт жуух”, мөнгөн шагналаар шагнаж, мөнгөн урамшууллыг Улсын онцгой комиссоос шийдвэрлэсэн юм.
Энэхүү шагналаар тус газрын алба хаагчдаас “Цагдаагийн гавъяа тэмдэг”-ээр 2 алба хаагч, “Хүндэт жуух” 200,0 /Хоёр зуун мянган/ төгрөгөөр 6 алба хаагч, 500,000 /таван зуун мянган/ төгрөгөөр 1 алба хаагч, 300,000 /гурван зуун мянган/ төгрөгөөр 8 алба хаагч, 200.000 /хоёр зуун мянган/ төгрөгөөр 1 алба хаагчдыг шагнаж, урамшуулсаныг гардуулан өгөв.
Мөн энэ үеэр Цагдаагийн ерөнхий газрын даргын 2020 оны Б/351 дугаар тушаалаар Хархорин сум дахь сум дундын Цагдаагийн хэлтсийн мэдээлэл судалгааны мэргэжилтэн, цагдаагийн ахлагч Д.Чимгээ нь офицерийн бүрэлдэхүүнд орж, “цагдаагийн дэслэгч” цолоор шагнагдав.