УОК-оос өндөржүүлсэн бэлэн байдлыг тавдугаар сарын 31-н хүртэл сунгав

973
sarangerel-said-shiidwer-coronavirus
Өндөржүүлсэн бэлэн байдлыг тавдугаар сарын 31-н хүртэл сунгав

Төрийн ордонд Улсын Онцгой Комиссын 20-р хурал болж байна /2020-04-28/.

Өнөөдрийн хуралдаанаар өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг сунгах эсэх асуудлыг хэлэлцэж тавдугаар сарын 31-н хүртэл сунгах шийдвэр гаргажээ.

Энэ тухай Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл фэйсбүүк дэх өөрийн албан ёсны пэйж хуудсаар мэдээлсэн байна.

~Өндөржүүлсэн бэлэн байдлыг тавдугаар сарын 31-н хүртэл сунгав~

Тэрбээр “Дөнгөж сая Улсын онцгой комиссын 20 дахь удаагийн хурал болж 5-р сарын 31-нийг дуустал “Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх” хугацааг сунгалаа” гэжээ.

Өнөөдрийн УОК-ын хурлаар мөн зарим мэргэжлийн болон бусад танхимын сургалтын үйл ажиллагааг үе шаттай нээх, Сүхбаатар-Бичигт, Ховд-Булган боомтоор уул уурхайн бүтээгдэхүүн гаргах бэлтгэл ажлын талаар хэлэлцэж байна.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу