Алба хаагчид буудлага, гранат шидэлтээр шилдгүүдээ тодрууллаа

679
zewsegt-huchin-100-jil
Алба хаагчид буудлага, гранат шидэлтээр шилдгүүдээ тодрууллаа

Орчин цагийн Зэвсэгт хүчний 100 жилийн ойг тохиолдуулан Өмнөговь аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабаас Зэвсэгт хүчний 167, Хилийн цэргийн 0131, 0166 дугаар ангийн хугацаат цэргийн алба хаагчдын дунд буудлага, гранат шидэлтийн тэмцээнийг энэ сарын 12-нд зохион байгууллаа.

Энэ нь хугацаат цэргийн алба хаагчдын цэргийн хэргийн мэдлэг, дадлагыг нэмэгдүүлж, сургалт бэлтгэлийн чанар, үр дүнг дээшлүүлэх зорилгоор зохион байгуулагдсан бөгөөд анги тус бүрээс 10 байлдагч оролцож, цэц мэргэн, ур чадвараа сорин өрсөлдсөн юм.

Гранат шидэлтийн төрөлд тэргүүн байрт байлдагч Г.Сумъяадорж (167), дэд байрт түрүүч Ш.Шинэхүү (0166), гутгаар байрт түрүүч М.Алтангэрэл (0166), тусгай байрт байлдагч Б.Багахүү (0166), байлдагч Ш.Батцэрэг (0131) нар шалгарав.

Буудлагын төрөлд тэргүүн байрт байлдагч М.Эрдэнэдалай (0131), дэд байрт байлдагч Г.Баяржавхлан (167), гутгаар байрт байлдагч И.Сүхбат (167), тусгай байрт дэд түрүүч С.Ууганбаяр (0166), байлдагч Б.Пэрэнлэйдорж (167) нар шалгарч, “Онц буудагч” тэмдгийн эзнээр тодорсон юм.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу