Амралтын өдрүүдэд согтуугаар жолоо барьсан 104 зөрчил илрүүлжээ

325
ger-bul
Амралтын өдрүүдэд согтуугаар жолоо барьсан 104 зөрчил илрүүлжээ

Өнгөрсөн амралтын өдрүүдээр алба хаагчдаас гудамж замд зохион байгуулсан хяналт, шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 104 зөрчил илэрчээ.

Тодруулбал, нийслэлд 66, орон нутагт 38 зөрчил бүртгэгдсэн байна.

Түүнчлэн өнгөрсөн амралтын өдрүүдэд Тээврийн цагдаагийн албанд зам тээврийн ослын шинжтэй 301 дуудлага мэдээлэл иржээ. Бүртгэсэн зам тээврийн ослын улмаас хотод долоон хүн гэмтэж, ноцтой зам тээврийн ослын улмаас орон нутаг хоёр хүний амь хохирсон байна.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу