Англи хэлний “Reading marathon-2020” хоёр дахь жилдээ…

1421
angli-hel-unshlaga-marafon-2020
Англи хэлний “Reading marathon” хоёр дахь жилдээ...

Монгол анх удаа гурван сарын өмнө зохион байгуулагдсан “Reading marathon” англи хэлний уншлагын уралдаан дахин болох гэж байна.

Хоёр дахь жилдээ зохион байгуулагдаж буй дээрх англи хэлний уншлагын марафонд англи хэлний сонсох, ярих, бичих чадвараа сайжруулах хүсэлтэй хэн бүхэнд оролцох боломжтой.

“Reading marathon” бол Extensive reading аргачлалаар англи хэлний чадварыг дээшлүүлэхэд туслах хөтөлбөр аж. Extensive reading гэдэг нь өөрийн түвшинд тохирсон, сонирхсон номоо бусдаас хамааралгүйгээр өөрөө бие даан уншиж сурах шалгарсан шилдэг аргачлал юм.

Энэхүү Extensive Reading аргачлалыг хамгийн үр дүнтэйгээр хэрэгжүүлэх боломжийг “Xreading” цахим номын сан(www.xreading.com) олгодог аж. Тус цахим номын сангийн гишүүн болсноор англи хэл сурч буй хүмүүс хаанаас, хэдийд ч хэлний мэдлэгээ сайжруулах боломжтой юм байна.

“Reading marathon-2020” энэ сарын 13-наас ирэх гуравдугаар сарын 13-ны өдрийг хүртэл хоёр сарын хугацаанд үргэлжлэх бөгөөд энэ удаагийн марафон нь ЕБС-ийн сурагчид (3-12 дугаар ангийн сурагч) болон насанд хүрэгчид (18-аас дээш насны бүх хүн оролцох боломжтой) гэсэн хоёр ангилалд явагдаж байгаагаараа онцлог аж.

АНХААР: “Reading marathon-2020” уралдааны бүртгэл маргааш буюу энэ сарын 10-ны өдрийн 13:00 цаг хүртэл явагдана.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу