Арвайхээр суманд 88,8 тонн уусмалаар халдваргүйтгэл хийв

996
arwaiheer-sum
Арвайхээр суманд 88,8 тонн уусмалаар халдваргүйтгэл хийв

Өвөрхангай аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Онцгой байдлын газар, Зоонозын өвчин судлалын төв, Арвайхээр хотын Захирагчийн ажлын алба хамтран Арвайхээр хотын нутаг дэвсгэрт ариутгал халдваргүйтгэл хийлээ.

~Арвайхээр суманд 88,8 тонн уусмалаар халдваргүйтгэл хийв~

Үүнд нийтийн эзэмшлийн гудамж, зам талбай, нийтийн тээвэр, худалдаа үйлчилгээний газруудыг хамарсан 100 мянган га талбайд халдваргүйтгэлийг хийснээс гадна орон сууцны орц хонгил, тусгаарлах ажиглах байрны гадна орчны цардмал зам талбай, хог хаягдлыг түр цуглуулах цэг зэрэг 4644 метр квадрат талбайд 88,8 тонн халдваргүйтгэлийн уусмалаар ариутгал халдваргүйтгэлийн ажлыг хийж дуусгалаа.

Цаашид ариутгал хийх шаардлагатай газруудад халдваргүйтгэл хийх ажлыг үе шаттай хийхийг аймгийн Онцгой комиссын хурлаар шийдвэрлэлээ.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу