АРХАНГАЙ: Хязгаарлалтын дэглэм зөрчсөн иргэнийг торгожээ

1081
hulgain-zam
Хязгаарлалтын дэглэм зөрчсөн иргэнийг торгожээ

Засгийн газрын 2020 оны 62 дугаар тогтоол, Улсын Онцгой комиссын 5 дугаар хуралдааны тэмдэглэл, аймгийн Засаг даргын 2020 оны А/80 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангаж, 02 дугаар сарын 23-ны 08.00 цагаас 27-ны 08.00 цаг хүртэлх хугацаанд орон нутгийн чанартай авто зам болон аймаг, сумаас орох, гарах иргэд, авто машины хөдөлгөөнийг бүрэн хязгаарлаж, эргүүл, пост ажиллуулж, шинэ коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч ажилласан байна.

Дээрх 02 дугаар сарын 23-27-ны 08.00 цаг хүртэлх хугацаанд хязгаарлалтын дэглэм зөрчсөн 5 иргэнд Гамшгаас хамгаалах болох Зөрчлийн тухай хуулийн дагуу 750 нэгж буюу 750.000 төгрөгийн торгуулийг оногдуулжээ. Мөн 10 сумын хяналтын постоор эмнэлгийн магадлагаа, нас барсны гэрчилгээ зэрэг нотлох баримтыг үндэслэн 127 иргэнд нэвтрэх зөвшөөрлийг олгож ажиллажээ.

~Хязгаарлалтын дэглэм зөрчсөн иргэнийг торгожээ~

Аймгийн Засаг даргаар “Ажлын тусгай горимд түр шилжүүлэх тухай” захирамж гаргуулан орон нутагт үйл ажиллагаа явуулж буй 214 байгууллагыг ажлын тусгай горимд шилжүүлэн, эргүүл постод гарах үед хоцрохгүй, утсаа унтраахгүй байх зэрэг алба хаагчдын бэлтгэл бэлэн байдлыг хангуулж, хяналт тавьж ажилласан байна.

Архангай аймгийн 19 сумын хэмжээнд хяналтын 22, хөдөлгөөнт 36 пост гарч, давхардсан тоогоор 1044 алба хаагч, 141 автомашинтай үүрэг гүйцэтгэсэн байна. Үүнээс Эрдэнэбулган суманд хяналтын 4 пост 24 цагаар, хөдөлгөөнт 7 пост 18 цагаар 316 алба хаагч, 68 авто машинтай үүрэг гүйцэтгэв.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу