АТГ-ын эзэмшилд байсан талбайг НОГООН БАЙГУУЛАМЖ болгоно

856
nogoon-baiguulamj
АТГ-ын эзэмшилд байсан талбайг НОГООН БАЙГУУЛАМЖ болгоно

АТГ-ын эзэмшилд байсан талбайг нийтийн эзэмшилд шилжүүлж, ногоон байгууламж болгох шийдвэр гаргаад байна.

Нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээгээрээ Улаанбаатар дэлхийн томоохон хотуудаас сүүл мушгидаг. Дэлхийн жишгээр нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээ 16-20 ам метр байдаг бол Монголд 3.2 буюу нэг иргэнд үүнээс зургаа дахин бага талбай ногдож буй юм.

Тиймээс нийслэлийн удирдлага Улаанбаатар хотын иргэдийн амьдрах орчныг сайжруулахаар төвийн дүүрэг бүрт бичил цэцэрлэгт хүрээлэн байгуулах, нийтийн эзэмшлийн талбайг тохижуулах ажилд онцгойлон анхаарч буй. Энэ хүрээнд нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан АТГ-ын эзэмшилд байсан 0.23 га талбайн эрхийг цуцалж, ногоон байгууламж болгон тохижуулах шийдвэр гаргалаа.

Хотын дарга С.Амарсайхан тухайн газарт ажиллах үеэрээ “Нийтийн эзэмшлийн талбайгаас танаж, хууль зөрчиж олгосон газруудын эрхийг шат дараатай цуцална. Ялангуяа сургууль, цэцэрлэг, эмнэлгийн газруудад онцгой хяналт тавьж, судалгаа гаргаж байна. Тиймээс тун удахгүй арга хэмжээ авч эхэлнэ. Цаашид хот төлөвлөлтийг сайжруулж, иргэдийн амьдрах орчныг дээшлүүлэхийн тулд энэ мэт хууль зөрчиж олгосон газрын эрхийг цуцалж, зориулалтын дагуу ашиглахаар нөхцөл бүрдүүлнэ” гэсэн юм.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу