Ахмадууд өөрсдийн бүтээсэн зүйлсээр ҮЗЭСГЭЛЭН дэлгэжээ

936
uran-gartai-ahmaduud-2019
Ахмадууд өөрсдийн бүтээсэн зүйлсээр ҮЗЭСГЭЛЭН дэлгэжээ

Ахмадуудын баярыг угтан Дархан-Уул аймгийн “Уран гартан ахмадуудын уран бүтээлийн үзэсгэлэн худалдаа” Залуучууд театрт болсон байна. Ахмадууд маань өөрсдийн гараар урласан дээл, хантааз, бөхийн зодог шуудаг, халх эмэгтэйн өмсгөл зэрэг үндэсний хувцас, эсгий урлалын олон бүтээлийг дэлгэжээ.

Энэхүү үзэсгэлэн худалдааг аймгийн Монгол Ардын Намын хорооны дэргэдэх Ахмадын холбооноос санаачлан аймгийн Ахмадын холбоотой хамтран 5 дахь жилдээ зохион байгуулж байна. Өнөөдрийн үзэсгэлэн худалдаанд Орхон сум болон Дархан сумын 12 багаас нийт 30 орчим уран гартай ахмад оролцсон талаар зохион байгуулагчдын зүгээс хэллээ.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу