А.Урангоо: Ажилдаа дуртай хүнд, АЧААЛАЛ юу ч биш!

2489
urangoo
"Ю Эй Проперти"з ХХК захирал А.Урангоо

Үргэлж шинийг эрэлхийлж, үл хөдлөх хөрөнгийн салбарт үнэтэй хувь нэмэр оруулж яваа үлгэр жишээ дайчин бүсгүй бол “Ю Эй Пропертиз” ХХК захирал А.Урангоо. Тэрээр сошиал ертөнцөд нээлттэй байдаг шигээ, ажил дээрээ завгүй нэгэн.

Чанарыг дээд зэрэгт тавьж, ажлыг дуустал хийдэг тууштай нэгэн хэмээх олны яриа бий. Тэгвэл тэрээр эмэгтэй хүн хэрхэн өөрийн карьер аа тордож амьдарх талаар хэлжээ.

Т.Урангоо

Чи угаасаа амжилттай эмэгтэй, тэгээд төрчихсөн бас чадвартай. Амжилт гэдэг нь учир зүггүй УИХ-н гишүүн болох эсүүл ганган дэгжин босс эмэгтэйн дүр биш! Сэтгэл тайван, итгэл үнэмшил, хөрөнгө, цаг хугацаагаа, үр хүүхэд, карьер бас өөртөө зарцуулах цаг хугацаа, нэр хүнд, зүрх сэтгэлээр бүхнээр баялаг амар амгалан юм.

Үл хөдлөх хөрөнгө зуучлалын мэргэжилтэн Т.Урангоо

Ихэнх эмэгтэйчүүд карьерийг л амжилт гэж хардаг. Тэхдээ бид нийгэмийн нэг хэсэг л бол нийгэмдээ нэр нөлөөтэй байх нь “нүдэнд өртөх” хамгийн том амжилт. Өөрийн хүслээр биш нийгмийн эв зохицолд хамгийн сайнаар оролцох нь хэцүү бас том амжилт.
Бид өөрийн карьераа яг л өөрийн хүүхдээ өсгөж байгаа юм шиг хайрлаж тордож чадахуу гэвэл YES маш сайн чадна.

Нэг байтугай хүүхдийг бид өсгөж чаддаг, чадах ч болно. Хэрвээ бид өөрийн карьераа бас нэг хүүхэд гэж харвал хэд хэдийг ч нэмж өсгөж бас чадна. Хүүхэдээ өсгөж байгаа ээж хүүхэддээ цаг гаргана, тордоно хайрлана, эрүүл өсгөнө, хүн хэзээч хүүхдийнхээ төлөө бууж өгдөггүй, хэнээр ч хүүхэдээ муу хэлүүлэхгүй, хэн ч түүнийг зогсоож чадахгүй. Бидний карьер яг л тийм. Амжилттай эмэгтэйчүүд карьераа яг л хүүхдээ өсгөж бгаа мэт өсгөдөг бол бусад нь хоббигоо л карьер гэж боддог.

Эмэгтэйчүүдийн сул тал “чи чадахгүй гэсэн” болон “би өөрөө чадахгүй байх” гэсэн энэ хоёр хүлээсний ард амжилтаа нуучихсан бдаг. Чамайг чадахгүй гэж хэлсэн, ойлгуулсан, сул дорой байлгах гэсэн хүмүүсийн бодол чиний хийж давж чадах бүхний хажууд юуч биш гэдгийг энэ постоороо зүгээр сануулах гэсэн юм. 

Бид өөрсдийн карьераа дахиад нэг baby шигээ ӨСГӨЖ ЧАДНА, тэр хүч дотор маань бгаа. Танд ч байгаа. Харин та эхлүүлсэн үү?” хэмээжээ.

Ингээд түүний влогийг хүлээн авна уу.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу