18-49 насныхныг коронавирусийн эсрэг вакцинд хамруулах ажил нийслэлд үргэлжилж байна. Өнөөдөр /2021-04-06/ нийслэлийн есөн дүүрэгт дараах цэгүүдэд дархлаажуулалт хийгдэнэ. Ингэхдээ иргэний үнэмлэхээ авч очно.
Вакцин хийлгэхийн ӨМНӨ анхаарах зүйлс:
- COVID-19-ийн эсрэг вакцины талаар тодорхой мэдээлэлтэй байх,
- Согтууруулах ундаа, мансууруулах төрлийн зүйл хэрэглэхгүй байх
- Эмчийн үзлэгт орох,
- Вакцин хийлгэсний дараа 30 минут ажиглалтад байх,
- Дулаан хувцаслах,
- Сүүлийн нэг сарын хугацаанд ямар нэг вакцинд хамрагдаагүй байх,
- Вакцинжуулалтын цэгт очиж хийлгэх,
- Халдвар хамгааллын дэглэмийг сахих /амны хаалт зүүх, гараа халдваргүйжүүлэх, хүн хоорондын зай барих.
Вакцин хийлгэсний ДАРАА анхаарах зүйлс:
- Вакцин тарьсан хэсгийг хөндөхгүй, хүрэхгүй байх
- Дулаан хувцаслах, хоёр хоног ус хүргэхгүй байх
- Согтууруулах ундаа, мансууруулах төрлийн зүйл хэрэглэхгүй байх
- Халдвар хамгааллын дэглэмийг сахих амны хаалт зүүх, гараа халдваргүйжүүлэх, хүн хоорондын зай барих.
- Халуурах, ханиах зэрэг шинж тэмдэг илэрвэл 119 дугаарт хандах
- Боолт хийх, эм, тос түрхэх, хөхний сүү, гялгар уут, бусад зүйлээр жин тавихгүй байх
- Давтан тунгаа товлолт хугацаанд хийлгэх.