БАЙРШИЛ: Вакцин хийлгэхдээ ИРГЭНИЙ ҮНЭМЛЭХ ээ авч очно

717

      18-49 насныхныг коронавирусийн эсрэг вакцинд хамруулах ажил нийслэлд үргэлжилж байна. Өнөөдөр /2021-04-06/ нийслэлийн есөн дүүрэгт дараах цэгүүдэд дархлаажуулалт хийгдэнэ. Ингэхдээ иргэний үнэмлэхээ авч очно.

Вакцин хийлгэхийн ӨМНӨ анхаарах зүйлс:

  • COVID-19-ийн эсрэг вакцины талаар тодорхой мэдээлэлтэй байх,
  • Согтууруулах ундаа, мансууруулах төрлийн зүйл хэрэглэхгүй байх
  • Эмчийн үзлэгт орох,
  • Вакцин хийлгэсний дараа 30 минут ажиглалтад байх,
  • Дулаан хувцаслах,
  • Сүүлийн нэг сарын хугацаанд ямар нэг вакцинд хамрагдаагүй байх,
  • Вакцинжуулалтын цэгт очиж хийлгэх,
  • Халдвар хамгааллын дэглэмийг сахих /амны хаалт зүүх, гараа халдваргүйжүүлэх, хүн хоорондын зай барих.

Вакцин хийлгэсний ДАРАА анхаарах зүйлс:

  • Вакцин тарьсан хэсгийг хөндөхгүй, хүрэхгүй байх
  • Дулаан хувцаслах, хоёр хоног ус хүргэхгүй байх
  • Согтууруулах ундаа, мансууруулах төрлийн зүйл хэрэглэхгүй байх
  • Халдвар хамгааллын дэглэмийг сахих амны хаалт зүүх, гараа халдваргүйжүүлэх, хүн хоорондын зай барих.
  • Халуурах, ханиах зэрэг шинж тэмдэг илэрвэл 119 дугаарт хандах
  • Боолт хийх, эм, тос түрхэх, хөхний сүү, гялгар уут, бусад зүйлээр жин тавихгүй байх
  • Давтан тунгаа товлолт хугацаанд хийлгэх.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу