Төв аймгийн Батсүмбэр суман дахь Ахмад настны Үндэсний төвийн нийт 153 ахмадыг эмчийн үзлэгт хамруулж, вакцины эсрэг заалттай 44 хүнээс бусад нь вакцинд хамрагдаад байна.
COVID-19″-ийн цар тахлын халдварын нөхцөлд ахмадууд гэр бүлээсээ эргэлт авах, уулзах боломжгүй байгаа учраас цахим уулзалтын өрөөтэй болгосныг танилцуулав.
Асрамжийн төвд байгаа ахмадуудын мэдээллийг www.ehalamj.mn системд холбож, Төрийн банк, Хаан банктай хамтран асруулагчдийн тэтгэвэр, тэтгэмж, шилжүүлгийг 100 хувь дансжуулж, картжуулжээ.