МУГТ Н.Түвшинбаярыг хорих 461 дүгээр ангид саатуулжээ

440
tuwshinbayr
МУГТ Н.Түвшинбаярыг хорих 461 дүгээр ангид саатуулжээ

МҮОХ-ны ерөнхийлөгч Н.Түвшинбаярыг бусдын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан үндэслэлээр Хан-Уул дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж эхэлсэн.

ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү,

Дөрөвдүгээр сарын 2-ны өдрийн 21:29 цагт Хан-Уул дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Залуу монгол” корпорацын байранд хүмүүс зодолдоод байна гэх дуудлага цагдаагийн байгууллагад ирсэн. Дуудлагын дагуу тус дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн алба хаагчид хэргийн газар очиж ажилласан.

~МУГТ Н.Түвшинбаярыг хорих 461 дүгээр ангид саатуулжээ~

Хохирогч Э.Энхбат ГССҮТ-ийн Эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байгаа. Уг хэрэгт холбогдуулан сэжигтэн Н.Түвшинбаяраас өмгөөлөгчийг байлцуулан мэдүүлэг авсан. Тухайн хүн биеийн байдлын улмаас эмчлүүлэх хүсэлт гаргасан. Тухайн хүсэлтийг хангаж өгсөн. Гэхдээ энэ хэрэгтэй холбогдуулан Н.Түвшинбаярыг хойшлуулахгүйгээр өнгөрсөн шөнө баривчлан, хорих 461 дүгээр ангид хүргэсэн” гэв.

Түүнийг үргэлжлүүлэн 30 хоног цагдан хорих эсэхийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шийдэх юм. Хохирогч болох Монгол Улсын өсөх идэр начин Э.Энхбат ГССҮТ-ийн Эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байгаа билээ.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу