Баянзүрх дүүргийн иргэд вакцинд идэвхтэй хамрагдаж байна

581
baynzurh-duureg-darhlaajuulalt-terguulew
Баянзүрх дүүргийн 101.5 мянган иргэн эхний тундаа хамрагдаж, вакцинжуулалтаараа тэргүүлж байна

Улаанбаатар хотод өчигдөр дархлаажуулалтын 69 цэгт 150 багийн 1247 эмч, ажилтан ажиллаж, 26098 иргэнийг вакцинжууллаа.

Улаанбаатар хотод дүүргээр нь ангилж харвал:

Баянзүрх дүүрэгт вакцинжуулалт хамгийн өндөр буюу 101.5 мянган иргэн эхний тундаа хамрагджээ. Харин Баянзүрх дүүрэгтэй ойролцоо хүн амтай Сонгинохайрхан дүүрэгт вакцинжуулалт харьцангуй муу буюу 44.8 мянган иргэн хамрагджээ.

Хан-Уул дүүрэгт 47.2 мянга, Сүхбаатар дүүрэгт 43.4 мянга, Чингэлтэй дүүрэгт 39.9, Баянгол 55 мянга, Багахангай 776, Налайх 8618, Багануурт 6024 хүн вакцин тариулжээ.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу