БАЯНХОНГОР. Зэвсэгт хүчний алба хаагчид малчдад ӨВС, ТЭЖЭЭЛ хүргэв

397
tuslamj
БАЯНХОНГОР. Зэвсэгт хүчний алба хаагчид малчдад ӨВС, ТЭЖЭЭЛ хүргэв

Зэвсэгт хүчний алба хаагчид цаг агаарын хүндрэлийн улмаас авто зам, даваа хаагдаж, эрүүл мэндийн болон бусад тусламж үйлчилгээг авахад хүндрэлтэй байсан зарим аймгийн сумдын иргэдэд тусламж хүргэв.

Тухайлбал, Зэвсэгт хүчний 339 дүгээр ангийн томилгоот бүрэлдэхүүн орон нутгийн Онцгой байдлын газартай хамтран Баянхонгор аймгийн Гурванбулаг, Бууцагаан, Заг, Жаргалант, Баянбулаг сум руу зам, гарц гаргаж, малчдад эрүүл мэндийн тусламж болон өвс тэжээл хүргэх ажлыг зохион байгуулсан байна.

~Зэвсэгт хүчний алба хаагчид малчдад ӨВС, ТЭЖЭЭЛ хүргэв~

Мөн Зэвсэгт хүчний 325 дугаар ангийн тусгай салбарын алба хаагчид Хөвсгөл аймагт цас зудтай, зам, даваа нь хаагдсан сумдад ажиллаж, тусламж, үйлчилгээг цаг алдалгүй хүргэжээ.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу