БАЯНХОНГОР: Иргэд ая тухтай зорчих автотээврийн төв ашиглалтад орлоо

1039
baynhongor-auto-teewer-03
Иргэд ая тухтай зорчих автотээврийн төв ашиглалтад орлоо

Баянхонгор аймгийн Автотээврийн төвийн барилгын ажил дуусч, зорчигчдын ая тухтай үйлчлүүлэх нөхцөл бололцоог бүрдүүлсэн шинэ төвийг ашиглалтад орууллаа.

Нийт 1 тэрбум гаруй төгрөгийн төсөвт өртөгтэй тус автотээврийн төвийг “Номгон оюу авто бирж” ХХК 5 сарын хугацаанд өөрийн хөрөнгөөр барьж гүйцэтгэсэн бол гаднах зам талбай, гэрэлтүүлэг, авто зогсоолыг орон нутгийн төсвийн хөрөнгөөр барьж байгуулсан байна.

Энэхүү төв нь баруун аймгуудын нийтийн болон том оврын тээврийн хэрэгслүүдэд авто оношлогоо хийх, тээврийн хэрэгслийг дулаан гражид байрлуулах, жолоочийн амралтын байр зэрэг стандарт нөхцлүүдийг цогцоор нь бүрдүүлснээрээ давуу талтай.

Зорчигчдын тасалгаа, үйлчилгээ зэрэг нийт 15 өрөө тасалгаа бүхий тус төвөөр дамжуулан зөвхөн Баянхонгор аймгаар тогтохгүй баруун аймгуудын иргэд хөдөлмөрчид ая тухтай зорчих боломж ийнхүү бүрдэж байна.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу