БАЯНХОНГОР: Хуванцар сав аа цуглуулж хэрэгцээт бараагаар солих боломжтой

1278
Huwantsar-saw
Хуванцар сав аа цуглуулж хэрэгцээт бараагаар солих боломжтой

Иргэд өдөр тутмын хэрэглээнээс гарсан хог хаягдлаа ангилж ваучер цуглуулж, бэлэн мөнгө болон өөрт хэрэгцээтэй бараагаар сольж авах боломжтой болжээ.

Хог ангилан ялгах төслийн багийнхан ус ундааны сав, ургамлын тосны сав, кетчуп, аяга таваг угаагч, шампунь, ангижруулагч, машины тос маслоны сав, ундаа пивоны лаазыг ийн үнэлж авахаар болсон байна.

~Хуванцар сав аа цуглуулж хэрэгцээт бараагаар солих боломжтой~

Тодруулбал, 5000 ваучер цуглуулвал 2500 нэгж, 10.000 ваучерт 5000 нэгж, 20.000 ваучерт 5 литр цэвэр сүү, 25.000 ваучерт 10 кг гурил, 50.000 дээш ваучер цуглуулсан тохиолдолд 40.000 мянган төгрөг бэлнээр авах боломжтой аж.

Хойч үедээ эрүүл, хоггүй, цэвэр ногоон ирээдүйг бэлэглэх иргэд Баянхонгор аймаг Баянхонгор сум Есөнбулаг баг 9-1-4 тоот хаалга, 89149827 дугаарын утсаар холбогдон мэдээллийг авах юм байна.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу