Баянхошуу “бизнес инкубатор, сургалт үйлдвэрлэлийн төв”-ийн Инкубатор хөтөлбөрийн бүртгэл эхэллээ

468
baynhoshuu-business
Баянхошуу "бизнес инкубатор, сургалт үйлдвэрлэлийн төв"-ийн Инкубатор хөтөлбөрийн бүртгэл эхэллээ

Нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл инновацын газрын дэргэдэх “Баянхошуу бизнес инкубатор, сургалт үйлдвэрлэлийн төв”-ийн инкубатор хөтөлбөрийн сонгон шалгаруулалтын бүртгэл эхэллээ.

Инкубатор хөтөлбөрийн сонгон шалгаруулалт хоёр үе шаттай явагдах бөгөөд материалыг энэ сарын 11-21-ны 18:00 цаг хүртэл хүлээн авах юм. Тодруулбал, I шат онлайн форм, II шат ярилцлага байна.

Хөтөлбөрийн гол зорилго нь инновацын тэргүүлэх салбаруудад шинэ, дэвшилтэт санааг бүтээгдэхүүн үйлчилгээ болгон хувиргах, шинэ хэрэгцээг эрж олох, технологид суурилсан бизнесийг хөгжүүлэх, гарааны компанид ажлын таатай орчин, менежментийн иж бүрэн дэмжлэг туслалцаа үзүүлэх замаар тэднийг санхүүгийн болон үйл ажиллагааны хувьд тогтворжсон дотоод гадаадын зах зээлд өрсөлдөх чадвартай болгоход оршиж буй.

ИНКУБАТОРТ ЭЛСЭХЭЭР ХҮСЭЛТ ГАРГАГЧДАД ТАВИГДАХ ШААРДЛАГА:

1.Эдийн засгийн үр ашигтай, богино хугацаанд хөгжих чадвартай бизнесийг дотоод болон гадаадын зах зээлд эрхлэхээр төлөвлөсөн байх.

2.Инкубаторт байрших тохиолдолд тухайн байрших хугацаандаа мөрдөх, хоёр сар тутмын үйл ажиллагаанд нь хяналт тавих бололцоо бүхий төлөвлөгөөтэй байх.

3.Бүтээгдэхүүн үйлчилгээний шинэлэг байдлаа тодорхойлсон байх.

Цахимаар бүртгүүлэх: http://bit.ly/36HLBSs

Цахим хуудасны хаяг: https://www.facebook.com/BayankhoshuuinnovationCenter

Холбогдох утас: 70111299, 95563051

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу